Ховдыг С.Бямбацогтод үлдээгээд Э.Болормааг БЭРХ-ийн захирагчаар илгээчих, Ерөнхий сайд аа!!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөх Э.Болормаадаа ямар өртэй вэ. Эцгийг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад томилох шийдвэрийг өнгөрөгч нэгдүгээр сард гаргаж байв. Гэвч охин нь Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг тул ашиг сонирхлын зөрчил үүснэ гээд буцаагдсан. Гэтэл энэ удаад охиныг нь Ховд аймгийн Засаг даргын сэнтийд залахын тулд аймгийн ИТХ-ын дэг журмыг эвдэн, орон даяар бужигнуулав. Өмнөх Засаг ноён Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Чөлөөлөөд зогсохгүй түүнээс ял асууж, хариуцлага хүлээлгэх цаг нэгэнт болсон. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц монголчуудын мөрөөдөл. Баруун таван аймгийн хөгжлийн гүүр гэчихэд хэтийдсэн болохгүй. Монгол … Continue reading Ховдыг С.Бямбацогтод үлдээгээд Э.Болормааг БЭРХ-ийн захирагчаар илгээчих, Ерөнхий сайд аа!!!